9/22/2012

Cisco рутер,свитчний тохиргооны файл болон үйлдлийн системийг нөөцлөх болон сэргээх


Рутер дээр хийсэн бүх өөрчлөлтүүд running-config файлд хадгалагддаг.Хэрвээ running-config файлд хийсэн өөрчлөлтийн дараа copy running-config startup-config, write memory коммандыг бичиж тохиргоог startup-config файл руу хуулаагүй бол рутер унтарч асахад таны хийсэн өөрчлөлтүүд устана.Түүнээс гадна үйлчилгээнд ашиглагдаж байгаа рутер болон свитч дахиж асахааргүй гэмтсэн тохиолдолд,тохиргооны файлыг  өөр рутер болон свитч дээр хугацаа алдалгүй сэргээж тавих хэрэгтэй.Мөн гэмтээгүй тохиолдолд ч гэсэн 7 хоногтоо юмуу сардаа нэг удаа төхөөрөмжүүдийнхээ тохиргооны нөөцийг авч хадгалах нь тухайн системийн найдвартай ажиллагааг хариуцаж байгаа систем админ болон инженерүүдэд маань хэрэгтэй.


TFTP сервер ашиглан тохиргооны файлаа нөөцлөх  болон буцаан сэргээх талаар бичье.
Эхлээд TFTP серверээ сонгон,өөрийн компьютер дээрээ суулгана.Solarwinds-н TFTP серверийг зөвлөж байна.



Нөөцөлж авсан тохиргооны файлууд нь C:\TFTP-Root  дотор хадгалагдана.
Рутер болон свитч рүү гээ алсын хандалтын putty программыг хэрэглэн орно.




Компьютер рутер болон свитч рүү хандахын тулд хоорондоо нэг сүлжээнд байна.

Putty программаар рутер лүү хандаж орсны дараа TFTP сервер суулгасан компьютер лүү ping явж байна уу шалгана.

Ping амжилттай явж байвал тохиргооны файлаа copy running-config tftp коммандаар тохиргооны файлаа TFTP сервер лүү хуулна.

Running-config файл амжилттай нөөцлөгдлөө.Нөөцөлсөн файлаа буцааж сэргээхдээ



Рутер,свитчний үйлдлийн систем Flash санах ойд хадгалагддаг.Сервер лүү үйлдлийн системээ хуулахын тулд нэрийг нь мэдэх хэрэгтэй.Үйлдлийн системийн нэрээ show flash,show version коммандаар харж болно.



Үйлдлийн системээ TFTP сервер лүү нөөцлөхдөө copy flash tftp коммандыг хэрэглэнэ.



Source filename-Нөөцлөх гэж байгаа үйлдлийн системийн нэр
Address or name of remote host-TFTP серверийн ip хаяг
Destination filename-Үйлдлийн системээ TFTP сервер дээр ямар нэрээр хадгалах
Сэргээх болон upgrade хийхдээ copy tftp flash



Төхөөрөмж дээр үйлдлийн систем байхгүй байгаа үед.Рутер болон свитч rommon горим луу шилжинэ.Энэ горимоос үйлдлийн системийг сэргээхэд консолоор болон UTP каблиар холбогдсон байна.


Үйлдлийн систем хуулж дууссаны дараа reset коммандаар рутер свитчээ унтрааж асаана.







2 comments:

  1. За найздаа амжилт хүсье. Өөрийн сурч мэдсэнээ бид бүгдтэй хуваалцаж байгаад баярлалаа. Олон хүн цаашид ихийг сурах хүсэл эрмэлзлэлээ эндээс хөглөж, блог бичиж байгаа миний найз ч илүү ихийг сурахаар тэмүүлж, олон шинэ санаа, бодлуудыг уншигч, нийтлэгч аль аль нь олж харах тийм талбар байгаасай гэж хүсч байна. Амжилт!

    ReplyDelete