1/27/2014

Сүлжээний дундын төхөөрөмжийн тохиргооны файлыг FTP сервер лүү нөөцлөх.

TFTP сервер ашиглан тохиргоогоо нөөцлөж авах нь тухайн сүлжээний нэг эмзэг байдал болдог болжээ.Яагаад гэвэл TFTP сервер лүү дамжиж байгаа өгөгдөл маань эх текстээрээ буюу нууцлалгүй дамждаг учраас дундаас нь дамжиж байгаа мэдээллийг шууд унших боломжтой юм.Тиймээс сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоогоо FTP сервер ашиглан нөөцлөх шаардлагатай.Сүлжээний дундын төрөөрөмжүүдийн тохиргоог өөрчлөх бүрдээ нөөцөлж авч байх хэрэгтэй.Ингэснээр тухайн төхөөрөмж физик байдлаар гэмтэх юмуу тохиргоо гадны ямар нэгэн нөлөөгөөр алдагдсан тохиолдолд сүлжээг буцаад хэвийн байдалд хурдан оруулахад хялбар.

2/17/2013

CCNA шалгалтнаас өмнөх 31 хоног

























Cisco-гийн CCNA шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст хэрэгтэй байх. http://www.mediafire.com/view/?gw1usnanbyvnprx 

Ubuntu 12.04 дээр Packet tracer 5.3.3 суулгах

1.      http://www.mediafire.com/?uk81jcw6qodtan9 Ubuntu-д зориулсан Packet tracer 5.3.3 татаж авна
2.      Packet tracer-н permission-г өөрчилнө. chmod +x Packet-deb.bin
3.      ./Packet-deb.bin суулгана
4.      Dash home -ээрээ packet tracer гэж бичин ажиллалуулна

11/20/2012

Cisco рутерын нууц үгийг унагаах

Алхам 1:
Нууц үгийг унагаахын тулд рутерын configuration register-г rommon горимоос өөрчилдөг.Рутерыг асаж байхад нь ctrl+break товчны хослолыг дарж rommon горим луу шилжинэ.














9/22/2012

Cisco рутер,свитчний тохиргооны файл болон үйлдлийн системийг нөөцлөх болон сэргээх


Рутер дээр хийсэн бүх өөрчлөлтүүд running-config файлд хадгалагддаг.Хэрвээ running-config файлд хийсэн өөрчлөлтийн дараа copy running-config startup-config, write memory коммандыг бичиж тохиргоог startup-config файл руу хуулаагүй бол рутер унтарч асахад таны хийсэн өөрчлөлтүүд устана.Түүнээс гадна үйлчилгээнд ашиглагдаж байгаа рутер болон свитч дахиж асахааргүй гэмтсэн тохиолдолд,тохиргооны файлыг  өөр рутер болон свитч дээр хугацаа алдалгүй сэргээж тавих хэрэгтэй.Мөн гэмтээгүй тохиолдолд ч гэсэн 7 хоногтоо юмуу сардаа нэг удаа төхөөрөмжүүдийнхээ тохиргооны нөөцийг авч хадгалах нь тухайн системийн найдвартай ажиллагааг хариуцаж байгаа систем админ болон инженерүүдэд маань хэрэгтэй.