1/27/2014

Сүлжээний дундын төхөөрөмжийн тохиргооны файлыг FTP сервер лүү нөөцлөх.

TFTP сервер ашиглан тохиргоогоо нөөцлөж авах нь тухайн сүлжээний нэг эмзэг байдал болдог болжээ.Яагаад гэвэл TFTP сервер лүү дамжиж байгаа өгөгдөл маань эх текстээрээ буюу нууцлалгүй дамждаг учраас дундаас нь дамжиж байгаа мэдээллийг шууд унших боломжтой юм.Тиймээс сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоогоо FTP сервер ашиглан нөөцлөх шаардлагатай.Сүлжээний дундын төрөөрөмжүүдийн тохиргоог өөрчлөх бүрдээ нөөцөлж авч байх хэрэгтэй.Ингэснээр тухайн төхөөрөмж физик байдлаар гэмтэх юмуу тохиргоо гадны ямар нэгэн нөлөөгөөр алдагдсан тохиолдолд сүлжээг буцаад хэвийн байдалд хурдан оруулахад хялбар.