1/27/2014

Сүлжээний дундын төхөөрөмжийн тохиргооны файлыг FTP сервер лүү нөөцлөх.

TFTP сервер ашиглан тохиргоогоо нөөцлөж авах нь тухайн сүлжээний нэг эмзэг байдал болдог болжээ.Яагаад гэвэл TFTP сервер лүү дамжиж байгаа өгөгдөл маань эх текстээрээ буюу нууцлалгүй дамждаг учраас дундаас нь дамжиж байгаа мэдээллийг шууд унших боломжтой юм.Тиймээс сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоогоо FTP сервер ашиглан нөөцлөх шаардлагатай.Сүлжээний дундын төрөөрөмжүүдийн тохиргоог өөрчлөх бүрдээ нөөцөлж авч байх хэрэгтэй.Ингэснээр тухайн төхөөрөмж физик байдлаар гэмтэх юмуу тохиргоо гадны ямар нэгэн нөлөөгөөр алдагдсан тохиолдолд сүлжээг буцаад хэвийн байдалд хурдан оруулахад хялбар.

Алхам 1:FTP серверээ татаж аван суулган.Хэрэглэгчийн нэр нууц үг харьяалагдах хавтасыг зааж өгнө.Filezilla-гийн FTP серверийг дараах линкээр орон татаж авч болно.http://sourceforge.net/projects/filezilla/postdownload?source=dlp

Доорх зурагт ftp серверийн хэрэглэгчийн болон хавтасын тохиргооны хэсэг рүү хэрхэн шилжихийг харуулж байна.

Хэрэглэгчийн тохиргоо хийнэ.


Хавтасны тохиргоо хийнэ.


Алхам 2:Дундын төхөөрөмж дээр ftp серверийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг тохируулж өгнө.

Алхам 3:Одоо дундын төхөөрөмжнөөсөө ftp серверлүүгээ ping явуулан шалгаад хэрвээ явж байвал tftp сервер лүү хуулдаг шигээ хуулна.


Төхөөрөмжийн тохиргооны файлаа амжилттай нөөцөллөө.

No comments:

Post a Comment